
Нэгдүгээр сарын 28-ний шөнөөс эхлэн 29-ний шөнө хүртэлх хугацаанд Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 10-16 м/с хүрч, 30 минутаас 20 орчим цаг үргэлжлэн цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Өлзийт, Дундговь аймгийн Угтаал, Баянжаргалан сумын нутгаар цас орж, салхины хурд 16 м/с хүрч, 1-11 цаг үргэлжлэн цасан шуурга шуурч, эрч хүч нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Мөн 28-29-ний өдрүүдэд хүйтний эрч чангарч, шөнөдөө хамгийн хүйтэн нь Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 40-45 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 30-39 градус хүрч хүйтэрсэн байна.
Энэ үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ЦУОШГ-аас 27-ний өдөр гаргаж, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн хэдий ч, Онцгой байдлын газарт авран хамгаалах дуудлага ирсээр байсан байна. Энэ нь иргэдэд мэдээлэл хүрээгүй, эсвэл ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаатай холбоотой. Иймд иргэд цасан шуурганы гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас гаргасан тохиолдолд тухайн мэдээнд заасан бүс нутаг руу замд гарах гэж байгаа бол хойшлуулах, тухайн бүс нутагт байгаа малчид малаа бэлчээрлүүлэхгүй байх, ойрын бэлчээрт гаргах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэж ойлгож хэвших хэрэгтэй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд -45 градус хүрч хүйтэрлээ | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.