
2017 оны нэгдүгээр сарын 30-наас 2017 оны хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3,5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 4-5нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 30-нд хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 3, 5-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруунаас эргэж 4-9м/с. 30-31-нд хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 12-17 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 31,4-5-нд салхи Дорнодын талаар 9-14м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэн бага зэрэг суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар
Цас орохгүй. 2-3-нд салхи зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 30-31-нд хүйтэн жавартай байна. Бусад хугацаанд хүйтэн суларч Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.