Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

2017-02-04 15:50:52

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст  цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч  чангарахыг анхааруулж байна.

2017 оны хоёрдугаар сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 13 хэм, 20 цагт 17 хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 04-ний 20 цагаас 02 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд  5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй  Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 06-наас  02 дугаар сарын 10-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  6-7-нд нутгийн өмнөд хэсгээр  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй