Шууд Chart

Барилгын материалын захууд Налайх руу нүүнэ

2013-11-05 12:32:53

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа.
Энэ дагуу нийслэлийн  Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг  22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1,7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхэлнэ.  Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, 2014 оны 2 сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм.  Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Барилгын материалын захууд Налайх руу нүүнэ   
Үзсэн: 2188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.0.xxx] 2018-01-12 18:37
Ene medeelel huuchirsan
Зочин [103.10.21.xxx] 2018-01-12 22:00
182.160.0.xxx-д... Аль 2013 онд нийтлэгдсэн мэдээллийг харчихаад юу гэж ингэж байдгийм бэ дээ. Нийтлэгдсэн он сар өдрийг нь харж байж шүүмжилж байгаач. Бусдыг шүүмжлэх, цэцэрхэх донтой юм уу хаашайн

Бидэнтэй нэгдээрэй