
2017 оны хоёрдугаар сарын 13-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурна. Салхи 14-15,18-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 15-16-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар цас,19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-15-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 15-17-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 11-16 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна
Зүүн аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 14-16м/с, 17-18нд 7-12м/с хүрч ширүүснэ. 13-14-нд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 15-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар
Хоёрдугаар сарын 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 16-17-нд хүйтэрнэ. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Хугацааны дунд үеэр цас орж, шуурч хүйтэрнэ | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.