Шууд Chart

“Евро-Азийн тээвэр Бүс нутгийн оролцоо” хурал эхэллээ

2013-11-05 15:02:47

“Евро-Азийн тээвэр Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хурлын зорилго нь бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулж мэдээлэл, туршлага солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн бодлогоо нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахад оршиж байгаа юм. Хурлын эхний хэсгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдан явуулж байна.

Олон улсын бага хурлын ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсад суугаа орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон баяр хүргэж үг хэлэв.
Олон улсын бага хурлын эхний хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Монгол Улсын тээврийн талаарх төрийн бодлого, түүний хэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Үүгээр бага хурлын эхний хэсгийн хуралдаан завсарлалаа.

“Евро-Азийн тээвэр Бүс нутгийн оролцоо” хурал эхэллээ  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй