ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч Генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ж.Батбаатар нарт Хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Тэрбээр “Хууль бусаар ашигт малтмал олборлох тэр дундаа алт олборлолт, байгаль орчны сүйтгэл газар авч, олон нийтийн нүдэн дээр ил тод явагдаж байхад хууль хяналтын байгууллагуудын ажиллагаа сул, хариуцлага тодорхойгүй хэвээр байж болохгүй ! Ялангуяа шүүх, прокурор, цагдаа гээд хууль сахиулах байгууллагууд ажлаа хийхгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийг худал мэдээллээр талцуулдаг байдалд цэг тавих ёстой” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга нарт Хууль бус алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх үүргийг өглөө.
Мөн нийгмийн сүлжээнд гарч буй иргэдийг төөрөгдүүлсэн, худал үнэн нь мэдэгдэхгүй асуудалд хуулийн хүрээнд тодорхой хариу мэдээлэл өгч ажиллахыг анхаарууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
| Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.