Шууд Chart

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч хононо

2017-02-15 19:22:05

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч  хононо.


2017 оны 02 дугаар сарын 15-ны 20 цагаас 02 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурна шуурна. Хүйтэрч  Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө   24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, цас орно. Нутгийн зүүн хэсгээр үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө   5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө   14-16 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 17-ноос  02 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 17-нд зарим газраар, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 18,19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.


Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч хононо  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй