
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Дархадын хотгор, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн | ||
Үзсэн: 2249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.