
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрхийг анхааруулж байна.
2017 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2-7хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1,2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.