
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.
2017 оны 02-р сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/сек. 17 цагт 1 хэм, 20 цагт 8 хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 27-ны 20 цагаас 02 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас өмнөөс баруун хойш эргэж секундэд шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурна шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багана. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2017 оны 03 дугаар сарын 1-нээс 03 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1, 2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.