
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм,Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.
2017 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нутгийн зүүн хагаст, 5-6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 4-5-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.