Шууд Chart

Энэ сарын сүүлчээр баруун зүгийн нутгаар дулаарна

2017-03-03 13:02:47

Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Энэ сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн буюу Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байна.


БАРУУН ЗҮГИЙН НУТГААР: Энэ сарын сүүлчээр дулаарна

Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг дулаарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн. Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зүүн хойд, Завхан, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы өмнөд, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.


ТӨВИЙН НУТГААР: Уулархаг нутгаар нойтон цас орно

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангайн хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээрихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногтийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.


ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР: Ихэнх нутгаар 5-10 хэм хүйтэн

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 хэм хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан.

Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна. Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.


ГОВИЙН НУТАГ: Олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан

Агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, ГовьСүмбэрийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-4 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эх болон дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн. Харин гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Энэ сард Өмнөговийн баруун ба зүүн, Дундговийн зүүн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн цас, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байна.


Энэ сарын сүүлчээр баруун зүгийн нутгаар дулаарна  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй