
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2017 оны 03 дугаар сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 4 хэм хүйтэн байна.
2017 оны 03 дугаар сарын 08-ны 20 цагаас 03 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Байдраг, Богдын гол орчмоор шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2017 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.