
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2017 оны гуравдугаар сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.
2017 оны 03 дугаар сарын 13-ны 20 цагаас 03 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтайн уулсаар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 7-12 хэм, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2017 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд Хангайн уулсаар, 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-17- нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.