Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар их цас орно

2017-03-22 15:43:00

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн  нутгаар их цас орно. Маргааш өдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна.


2017 оны 03 дугаар сарын 22-ны 20 цагаас 03 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр  14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар  9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө  2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар их цас орно  
Үзсэн: 4579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй