Шууд Chart

Туул тосгон-Нисэх чиглэлд 400 төгрөгөөр зорчино

2013-11-08 09:40:49

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын чиглэл болох Туул тосгоноос Баруун 4 зам хүрдэг байсан чиглэлд өөрчлөлт оруулж Туул тосгон-Нисэхийн эцэс гэсэн богино эргэлтээр үйлчилгээнд явуулж эхлээд байна.

Хуучин энэ чиглэлийн автобус 68 км замыг хоёр цаг орчим туулдаг байсан бол богино эргэлт хийдэг болсноор 42 км газарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм. Туул тосгон-Нисэхийн чиглэлийн автобусанд 400 төгрөг төлөн зорчино.


Туул тосгон-Нисэх чиглэлд 400 төгрөгөөр зорчино  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-08 09:49
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй