Шууд Chart

Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх талаар ярилцана

2013-11-08 09:47:47

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай,  Автобус-1 ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх, Баянзүрх дүүргийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай хэлэлцэнэ.


Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх талаар ярилцана  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй