Шууд Chart

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна

2017-03-30 14:44:44

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна.

2017 оны 03 дугаар сарын 30-ны 20 цагаас 03 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн  салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2,3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө   15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй