Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

2017-03-31 07:16:53

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна.

2017 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр түүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн,  Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 1-6 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2  хэм хүйтнээс  3 хэм  дулаан,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө   15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй