
Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн "Өсөхөөс сурсан үндэсний хэл" шууд нэвтрүүлэг. “Хошин шог бүтээлийн үг хэллэг” сэдвээр ярилцана. Шог зохиолч Д.Жаргалсайхан, доктор О.Шинэбаяр нар оролцлоо.
Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Очиртогоогийн Шинэбаяр
- Хошин шог бол өөрөө нийгмийн толь юм. Нийгмийн толь учраас үг хэл өөрөө мөн толь болчихоод байгаа юм. Тэр толинд л өөрсдийгөө хараад алдаатай бол алдаагаа засаад зөв бол зөвийг нь үлгэрлэн дуурайгаад явах ёстой. Урлаг өөрөө толь л юм бол тунгалаг сайхан толь шиг л толь байх ёстой. - Хошин шог урлаг гэдэг маш мэдрэг торгон зүйл. Нэг л хазгай гишгэвэл хошин урлаг маань доромжлол болоод явчихдаг, зөв байр сууриа л бариад явах юм бол урлаг болдог.
МЗЭ-ийн шагналт, Шог зураач Дагвын Жаргалсайхан
- Урлаг гэдэг нь тухайн үзүүлж, харуулж байгаа зүйлдээ ямар нэгэн байдлаар уран сайхныг шингээж УРЛАСАН УХААРАЛ-ыг хүргэнээ л гэсэн үг. - Ер нь урлагт заавал бодлого байх ёстой. Хошин шог ч гэлээ цаагуураа санаа өгсөн, энэ үгийг энд суулгах ёстой, үүнийг энд хавчуулах ёстой, энэ санааг бол энд тусгах ёстой гэсэн заавал бодлого байх ёстой.
МҮОНР-ийн "Урлаг соёлын редакц"-ийн редактор Б.Янжинлхам ярилцлаа.
Хошин урлагийн бүтээлийн хэл, хэллэгт хэн анхаарах вэ | ||
Үзсэн: 2572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.