
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.