Шууд Chart

“Нюанс” хамтлагийнхан К.И.Базарсадаевын тоглолтод оролцоно

2017-04-06 10:58:50

Өнгөрсөн жил 15 насныхаа ойг тэмдэглэсэн “Нюанс” хамтлагийн уран бүтээлчид энэ сарын дундуур ОХУ-ын Улан-Үдэ хотыг зорих гэж байна. Учир нь СССР-ийн болон Буриадын ардын жүжигчин К.И.Базарсадаевын 80 насны ойн гала тоглолтонд урилгаар оролцох гэнэ.

Хоёр жилийн өмнө тус хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав К.И.Базарсадаевын нэрэмжит дөрөвдүгээр уралдаанд өрсөлдөж, дэд байр болон үзэгчдийн ташаалд нийцсэн дуучин шагналыг хүртсэн билээ. Мөн тэд өнгөрсөн жилүүдэд К.И.Базарсадаевын Соёлын сангийн урилгаар олон удаагийн аялан тоглолтыг ОХУ-ын хилийн дагуух хот, районуудаар уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.

К.И. Базарсадаевын 80 насны ойн тоглолтод алдарт дуучин, ОХУ-ын ардын жүжигчин Иосиф Кобзон болон Орос, Буриадын нэр хүндтэй уран бүтээлчид уригдан оролцож ая дуугаа өргөх гэнэ. Мөн манай УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Ж. Чингэс нар урилгаар оролцох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нюанс” хамтлагийнхан К.И.Базарсадаевын тоглолтод оролцоно  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй