
“Хүннү Молл”-ын “Гамма” гэрэл зургийг галерейд энэ сарын 15-23-нд “Шувууны Жаргал ба түүний нөхөд” нэртэй үзэсгэлэн нээгдэнэ.
Тус үзэсгэлэнд шувуу судлаач, байгаль хамгаалагч, шувуу ажиглагч, шувууны аялал зохиогч, шувуу сонирхогч, шувууны зураг дагнан авдаг зурагчин зэрэг шувуутай холбоотой 12 зурагчны 60-аад бүтээл багтах гэнэ.
Энэ үзэсгэлэн танин мэдэхүйн зорилготой тул үзэгчид тухайн шувууны зан төрх, амьдрах арга, амьдралын онцлогийг харах, сонсох, мэргэжлийн хүмүүстэй хамт шувууны өдрийн аялалд явах, тэднээс туршлага судлах боломжтой болох юм байна.
Жил бүрийн тавдугаар сарын эхний амралтын өдрийг улс орнууд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Алс холын газраас нутгаа зорин ирэх олон зуун сая шувууг хүн бүр угтан авч, төрсөн нутагтаа энх тунх үржин, үр төлөө өсгөн бойжуулахыг бэлгэдэн энэ өдрийг тэмдэглэдэг. Мөн нүүдлийн шувуудад тулгарч буй асуудлуудыг хүмүүст ойлгуулах, сэрэмжлүүлэх, хамгаалах шаардлагатайг дахар сануулах гэнэ.
Жил бүрийн Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр өөрийн гэсэн өвөрмөц уриатай байдаг бөгөөд энэ жил “Тэдний ирээдүй бидний ирээдүй” сэдэв дор болох юм байна.
“Шувууны Жаргал ба түүний нөхөд” нэртэй үзэсгэлэн нээгдэнэ | ||
Үзсэн: 1723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.