Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Э.Бадар-Ууган: Мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэлтэй байгаарай

2017-04-06 16:20:12
Error loading player: No playable sources found

НҮБ, ОУОХ хамтран “Спорт-Хөгжил-Энхтайван” өдөрлөгийг өнөөдөр тэмдэглэлээ. 2013 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд дэлхий дахинаа спортыг ирээдүйд таниулан сурталчлахад зориулан тэмдэглэдэг. Энэ хүрээнд МҮОХ-нд “Спортын алдартан-бидний бахархал” уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын хүндэт зочдоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин “Бээжин-2008” олимпийн наадмын аварга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Ардын багш, “Москва-1980” олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Ц.Дамдин, Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар, МҮОХ-ны Олимпийн сургалт, сурталчилгааны албаны дарга Ц.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Уулзалтын үеэр Э.Бадар-Ууган боксын спортоор хэрхэн хичээллэсэн тухай дурсамжаа хуваалцсан юм.

Тодруулбал “Би дунд сургуулийн сурагч байхдаа бөхийн спортоор хичээллэхийг хүсдэг байлаа. Олон арван боксчин төрсөн Шар хадны 72 дугаар сургуулийн сурагч би ангийн атаман болсон түүхээ ярих дуртай. Энэ үе бол миний хамгийн тэмүүлэлтэй, хүсэл оргилсон цаг хугацаа байлаа. Нэг удаа захирлын өрөөнд дуудагдаж, сахилгагүй Э.Бадар-Ууган гэж нэр авч, аав, ээжийгээ багагүй зовоосон байх. Хожим эргээд харахад хөдөлгөөнтэй, дүрсгүй байсан ч их л зоригтой хүүхэд байжээ. Аав минь намайг зэмлэдэггүй, харин ээж бол байнга загнаж, хатуухан үг хэлдэг байсан. 1998 онд Ганзориг багшийн клубт орж, боксын спортыг сонгосон түүхтэй. Анхны тэмцээн, анхны тоглолт ялагдлаар өнгөрсөн ч аав минь намайг зоригжуулсан нь цаашид энэ спортоор тууштай хичээллэх дэмийг өгсөн юм. Би анхны тэмцээнд орохдоо гэрийнхэндээ хэлээгүй. Тэгсэн Спортын төв ордонд болсон тэмцээний үеэр эмчийн магадлалаар хасагдаж, тоглолтын үеийг дуусгаж чадаагүй хүүгээ аав минь зоригжуулж билээ. Тэр цаг хугацаа чамд ч ирэх үе байх ч битгийн шантраарай. Зорилготой байх юм бол чи амжилтын төлөө өөрийн эрхгүй зүтгэх болно. Миний энэ зүтгэл 2007 онд ирсэн. Олимпийн хорооны тэтгэлэгийг үр дүн гэж хардаг. Тэр үед ааваасаа зөвшөөрөл аваад олимпийн бэлгэдэл болсон цагирагийг шивүүлж байсныг дурсахад сайхан байна. Анхны амжилт, анхны ялагдлын дараа чи өөрийгөө улам сайн зоригжуулаарай. Бас уужуу тайван, багшийнхаа сургаалыг сонсож, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэлтэй байгаарай” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Бадар-Ууган: Мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэлтэй байгаарай  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй