
Тайландын Бангкок хотноо сонирхогчдын боксын Тайландын эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээгийн тулаанууд эхэллээ. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Кубын Александро Гринаг ялж, хүрэл медалийн болзол хангасан.
Манай тамирчин хагас шигшээд Энэтхэгийн Шям Кумар Какаратай нударга зөрүүлж, илүүрхсэн боловч шүүгчид Энэтхэг боксчинд ялалтыг өгөв.
Ийнхүү Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо.
Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Кубын Дариаски Палмер Каррионтой мөнгөн медалийн төлөө тоглох бөгөөд рингэнд хараахан гарах болоогүй байна.
Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.