Шууд Chart

Д.Отгондалай өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө

2017-04-07 09:05:59

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдсөнөөс “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар өчигдөр мөнгөн медалийн төлөө тулалдав.

Ингэснээр 60 кг-ын жинд хүч үзсэн Д.Отгондалай Кубын боксчин Дариаски Палмер Каррионыг 3:2-оор ялж, мөнгөн медалийн болзол хангав. Харин өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана.

Д.Отгондалайгийн хувьд одоогоос 10 жилийн өмнө Тайландын эзэн хааны цомын тэмцээнд түрүүлж байсан юм. 

49 кг-ын жинд өрсөлдсөн Г.Ган-Эрдэний хувьд хагас шигшээд Энэтхэгийн боксчин Кумар Какарад дийлдснээр хүрэл медаль зүүх эрхтэй болов.

Энэ удаагийн тэмцээнд Монголын багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар ажиллаж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалай өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй