Шууд Chart

Найруулагч Г.Жигжидсүрэнгийн номын нээлт болов

2017-04-07 09:49:41

Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн Монгол киноны түүхийг агуулсан “55:25...Сүүдэр шийний хүүхдүүд” номынхоо нээлтийг өчигдөр “Театрын музей”-д хийв.

Тэрбээр тус номондоо Монгол киноны өнгөрсөн, одоо үеийн түүхийг нарийвчлан судалж, хоёр жилийн хугацаанд бичсэн гэнэ. Номын нэрэнд “55:25” гэх тоог тодотгосон нь монголын уран сайхны 55 киноны дүр, зохиол, утга санааны задаргааг багтаасан бөгөөд өөрийн найруулсан 25 киноны талаар бичиж, тэмдэглэсэн байна.  

Түүний номын хуриманд Хөдөлмөрийн баатар, зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, ардын жүжигчин П.Цэрэндагва нарын зэрг уран бүтээлч хүрэлцэн ирсэн юм.

Г.Жигжидсүрэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кино, Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч Г.Жигжидсүрэнгийн номын нээлт болов  
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй