Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2017-04-09 15:23:56

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 9-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 14 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 09-ний 20 цагаас 04 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Дархадын хотгороор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 3-5 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, 12-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,  13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.   

 


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй