Шууд Chart

“Пахита”, “Шопениана” балет тоглогдлоо

2017-04-10 10:47:29

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн бямба гарагт Л.Минкусын “Пахита”, Ф.Шопены “Шопениана” балетыг тоглололоо.

“Пахита” нь нэг бүлэгт юм. Энэ балет нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй.

Монголын тайзнаа анх 1997 онд дэглэн тавьжээ.

"Шопениана" балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд юм. Алдарт бүжигчин М.Тальони энэ дүрийг үзүүлж, залуу эрэгтэйн романтик сэтгэлийн хөдлөлийг харуулжээ.

М.Фокин өөрийнхөө уран бүтээлийг тодорхойлохдоо "Романтик мөрөөдөл" гэж хэлсэн байдаг.

Энэ балетад Ф.Шопены дараах болон бусад төгөлдөр хуурын бүтээлүүд орсон байдаг.

Монголын тайзнаа 1993 онд дэглэн тавьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Пахита”, “Шопениана” балет тоглогдлоо  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй