Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүллээ

2017-04-10 11:08:32

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансаа олгох цувралын хоёр дахь буюу “Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн өнгөрсөн баасангаас ням гарагийн хооронд Спортын төв ордонд боллоо.

Хэдхэн хоногийн дараа Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл болсон тус тэмцээнд нийт 56 даамчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд нийт оролцогчдын дөрөвний нэг нь олон улсын цолтон байв.

Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авснаар түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар удааллаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер, ОУМ М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, ахмад даамчдаас спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, хөвгүүдээс спортын мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл нар тэргүүлж, дэд мастер С.Болор, I зэргийн тамирчин Э.Сугарсүрэн, зэрэггүй тоглогч Г.Гүнсумъяа нар тусгай шагналын эзэн боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүллээ  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй