
Боулинг сонирхогчдын хамгийн том тэмцээн болох “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гарагт “Big Bowling” төвд болж, Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК-ийн баг тамирчид анх удаа аваргаар шалгарлаа.
Урьдчилсан тоглолтонд 16 багаас нэгээр шалгарч, халз тоглолтонд ганц ч хожигдолгүй явсаар түрүүлсэн тус багийн амжилт нь Багануур хотод Усан спорт сургалтын төв, Боулингийн төв шинээр байгуулагдсантай салшгүй холбоотой юм.
“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “Big Bowling” клубтэй хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг найман баг, “Coca Cola Zero-2016” тэмцээний шилдэг найман баг буюу нийт шилдгийн шилдэг 16 баг оролцсон билээ.
Мөнгөн медалийн эзнээр Г.Магсаржалам ахлагчтай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн баг, хүрэл медалийг Д.Амьбөх ахлагчтай өнгөрсөн жилийн аварга СЭЗИС-ийн баг зүүв.
Тэмцээний шилдэг тамирчнаар шинэхэн багийн шинэхэн тамирчин “V darts” боулинг клубын тамирчин П.Одхүү 245 оноогоор шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу баг тамирчид хүчтэй өрсөлдсөнөөрөө онцлог болов. Алтан цомын эзэн “Багануур” ХХК-ийн багтай халз тоглолтонд хамгийн ойрхон очсон буюу ердөө 20-хон онооны зөрүүтэй хожигдсон баг бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг байсныг дурдах нь зүйтэй.
Мөн тус тэмцээнд тасралтгүй оролцсоор ирсэн Их Британийн Улсын ЭСЯ-ны баг тамирчдад тэмцээний үеэр Монголын боулинг сонирхогчдын холбооноос Талархлын өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулсан юм.
Үе үеийн Элчин сайд нар нь өөрсдөө багаа тэргүүлэн “Холбооны цом”-ын аваргын тэмцээнд оролцсоор ирсэн билээ.
“Холбооны цом-2017”-ын аваргаар “Багануур” ХХК-ийн баг тамирчид тодорлоо | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.