
Алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд залуу жүжигчин Г.Номуун тоглохоор болжээ.
УДЭТ-ын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.
Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр өнгөрсөн өвөл гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар явсан тул түүний оронд Г.Номууныг ийнхүү тоглуулахаар болжээ. Гэвч тэрбээр хувийн шалтгаантай байгаа тул залуу жүжигчин Ч.Сэлэнгийг орлон тоглуулах шийдвэр гарчээ.
Тэрбээр өмнө нь "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд тоглож байсан туршлагатай.
Сонирхуулахад Ч.Сэлэнгэ нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “UBS” телевизийн захирал Л.Балхжавын хүү Чингүүнтэй гэр бүл болж, хоёр ихэр охины ээж болсон билээ.
У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд Г.Номуун тоглоно | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.