
“Болор цом”-ын отгон эзэн, яруу найрагч Б.Батсайхан Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга болжээ.
Тэрбээр "Болор цом-34” яруу найргийн наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болоход “Тэр эмэгтэй” шүлгээрээ түрүүлсэн билээ.
Тус наадам Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулагдсан болохоор үзэгчид ч ам сайтай байв.
Иймд уран бүтээл нь ид оргилж яваа яруу найрагчийн сэтгэхүйгээр дээрх театрын үйл ажиллагаа улам өнгөжөөд байх биз ээ.
“Болор цом”-ын эзэн Б.Батсайхан театрын дарга болжээ | ||
Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.