Шууд Chart

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг хүлгийн жолоо заллаа

2017-04-11 14:59:15

Манай улсад шинэ тутамд эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн төрөл бол 3х3 билээ. Өнгөрсөн жилийн хувьд манай оюутны шигшээ баг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байгаа бол ирэх зургадугаар сард 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцох эсэх нь шийдэгдэнэ.

Тэгвэл өнөөдөр манай оюутны шигшээ баг Малайзын Каула-Лампур хотноо энэ  сарын 12-16-ны хооронд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

Тамирчдыг дасгалжуулагч С.Тулга удирдаж байгаа бөгөөд тамирчдын бүрэлдэхүүнд 2016 оны дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт, Азийн оюутны 2015 оны тэмцээний мөнгөн медальт Б.Батзолбоо мөн Б.Наранбаатар, А.Сүхбат, О.Энхбаатар оролцох юм.  

Энэ жил манай баг “А” хэсэгт Малайз, Иран, Индонез, БНХАУ, Филиппин улстай багтжээ.

Энэ удаагийн азийн аваргад нийт найман улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд финалд шалгарч чадвал 3х3 оюутны ДАШТ-д оролцох эрх авна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг хүлгийн жолоо заллаа  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй