
Монголын Үндэсний музейд “Эртний нүүдэлчдийн хот суурины соёл” үзэсгэлэнгийн нээлт маргааш болно.
Уг үзэсгэлэнд Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийгдсэн Хүннүгээс Хятаны үед холбогдох археологийн олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийг дэлгэх ажээ.
Тухайлбал Нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдвор, Хятаны үед холбогдох шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж асан үр тариа, Заамарын бунхант булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө зэргийг үзэсгэлэнд байршуулах юм байна.
Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улс, хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт ажээ.
“Эртний нүүдэлчдийн хот суурины соёл” үзэсгэлэн нээгдэнэ | ||
Үзсэн: 1417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.