Шууд Chart

Алдарт “Master Chef” шоунд Монгол залуу оролцож байна

2017-04-12 09:03:16

Дэлхийн 50 гаруй оронд зохион байгуулдаг “Master Chef” хэмээх алдартай хоолны шоуны Испани хувилбарт Монгол залуу оролцож байна. Хоёр хоногийн өмнөөс Испанийн “La-1” телевизээр цацагдаж эхэлсэн “Испанийн Master Chef” тав дахь удаагийн шоунд 16 оролцогчийн нэг нь Э.Одхүү юм.

Тэрбээр 31 настай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Испанид амьдарч, хувцас дизайнерын чиглэлээр ажилладаг гэнэ.

Шоунд оролцох болсон тухайгаа тэрбээр “Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Энэ бол Испаничуудын хамгийн дуртай нэвтрүүлэг. Тэр ч утгаараа олон сая хүн үздэг. Би энэ нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна” хэмээснийг ub.life сайтад онцолжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт “Master Chef” шоунд Монгол залуу оролцож байна  
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [122.201.25.xxx] 2017-04-12 12:22
Амжилт хүсье. Гэхдээ манай залуучууд зохисон зохиогүй энэ эрүүн дорооо хэдэн үс ургуулдгаа болимоор юмаа. Үнэндээ зохихгүй байна. Жүжигчин дуучин бүгд л Еврод царайтай хүмүүст илүү зохих энэ сонин сахал биш үс ургуулахаа болимоор юмаа. Сайхан царайгаа харуулаад явах хэрэгтэй штээ. үсээр нуухаар царай муутай биш. Хараад байхад уул нь сайхан сахал ургуулах баймаар байхад манайхан үс ургуулаад муухай гэдэг нь. учир хар сахал ингэж харагддаг байхаа

Бидэнтэй нэгдээрэй