
Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-нд болно.
Тэмцээн 6-8, 9-11,12-14,15-17 насны ангилалд олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу зохион байгуулагдах гэнэ.
Үүнд аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцоно.
Иймд тэмцээнд оролцох баг тамирдын зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.
Аэробик гимнастикийн УАШТ болно | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.