Шууд Chart

Индонезид Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв бий болжээ

2017-04-12 13:25:38

Индонез Улсад Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв буюу “Монголын соёлын төв” ажиллахаар болсон бөгөөд энэ сарын 23-нд нээлтээ хийх гэнэ.

Тус төвийг байгуулах төслийг БНИУ-д суугаа Монголын элчин сайд Ш.Батцэцэг санаачилж, Индонезийн “Жабабека” групп хөрөнгө оруулалт хийсэн байна.

Уг төвийг Индонезийн эдийн засгийн тэргүүлэх бүсэд байгуулж буй бөгөөд Монгол–Индонезийн бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавьжээ.

Нээлтээ хийгээгүй байгаа ч аль хэдийн хүмүүсийн сонирхлыг нь татаж, урлаг соёлын арга хэмжээ, сургалт мэдээлэлээр амьсгалж хөл хөөр ихтэй байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Индонезид Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв бий болжээ  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй