Шууд Chart

“Space night “ тоглолт болно

2017-04-13 10:57:13

“Space” энтертайнментийн залуу уран бүтээлчид үлээвэр найрал хөгжим /Wind & brass instrument/-ийг электроник хөгжимтэй хослуулан тоглох нь ээ.

Электроник хөгжимд л тоглож болдог алдартай аяз хөгжмийг тэд үлээвэр найрал хөгжимтэй хослуулан тоглохоос гадна дэлхийн алдартай рок, поп дуунуудыг ч мөн тоглож болохыг харуулах гэнэ.

“Space night” тоглолтод “Space” энтертайментийн “Mystical” брасс электроник хамтлаг болон жазз дуучин Оюундарь, chill pop дуучин Гүли, R&B soul дуучин Мияа нарын зэрэг зөвхөн “Space” энтертайнментийн 11 залуу уран бүтээлч оролцох юм байна.

Сонирхуулахад “Space” энтертайнмент нь “Миний Улаанбаатар” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төсөл нь таван цуврал баримтат киноноос бүтнэ.

Тэдний хэрэгжүүлж буй төслийн гол зорилго нь нийслэлийн иргэн бүрийн оролцоо их хотын минь ирээдүйн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болоход оршиж байна.

 “Миний Улаанбаатар” төслийн эхний бүтээл болох “Баатар” баримтат кино нь саяхан “I cinema” кино театрт нээлтээ хийсэн билээ.

“Space night “ тоглолт нь “Миний Улаанбаатар” төслийн хоёр дахь бүтээл болох хогны асуудлыг хөндөх бөгөөд “Баялаг” төслийнхөө төсвийг эл тоглолтоороо босгохоор зорьж буй.

Тоглолт энэ сарын 29-нд “The Grand Hill hotel”-д болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Space night “ тоглолт болно  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй