
Японы уран гулгалтын од Мао Асада өчигдөр зодог тайлж буйгаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийжээ.
Хэвлэлийн хуралд Японы өнцөг булан бүрээс 350 орчим хэвлэлийн төлөөлөлч оролцсон байна.
Таван настайгаасаа мөсөн дээр гарсан Мао Асада өнгөрсөн хугацаанд гурав хагас эргэлтийн хэцүү үзүүлбэрийг нэрийн хуудсаа болтол эзэмшиж, 2008, 2010, 2014 оны дэлхийн аварга, Ванкуверын олимпийн мөнгөн медалийг хүртсэн билээ. Түүний Сочигийн олимпод үзүүлсэн хагас гурав эргэлт бүтэлгүйтсэнээр 16 дугаар байрт орж байв.
Өдгөө 26 настай Мао Асада 2014 онд завсарлага авч, дараа жил нь мөсөн талбайдаа эргэн ирсэн.
Тэрбээр “Бүтэн жил завсарласны эцэст эргэж ирсний дараа Үндэсний аваргад оролцохдоо бүх зүйл хэцүү болсныг би мэдэрсэн. Энэ үед би зодог тайлахаар шийдсэн” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Амьдралынхаа 21 жилийг мөсөн дээр өнгөрөөсний эцэст Мао Асада шинэ зүйл сурч, өөр зүйлд өөрийгөө сорихоор зориг шулуудсанаа ярьсан байна.
Дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт Мао Асада зодог тайлав | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.