Шууд Chart

Монголын баг тэмцээний АНЭУ, БНХАУ, Иран, Киргизийн багтай оноолт таарчээ

2017-04-13 11:30:04

Тавдугаар сард Монголын хөлбөмбөгчдийн хүлээж буй нэгэн том “тулаан” бол Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн юм.

Тайландын нийслэл Бангконг хотноо ирэх тавдугаар сарын 16-26-нд зохиогдох тэмцээнд оролцох Монголын шигшээ баг бэлтгэл сургуулилтаа базаасаар байна.

Монголын 20 хүртэлх насны шигшээ баг тэмцээний “D хэсэг”-т АНЭУ, БНХАУ, Иран, Киргизийн хүчирхэг багтай оноолт таарчээ.

Монголын шигшээ багийн өрсөлдөгч Арабын нэгдсэн Эмиратын баг Азийн чансааг тэргүүлдэг бол Хятад тав, Иран наймдугаарт бичигддэг. Түүнчлэн Иран Улс футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг тул манай залуучуудад ирэх сарын тэмцээн чамгүй хүнд даваа байх болов уу.

Гэхдээ футзалын лигийн “дархан” аварга “Унаганууд”-ын дасгалжуулагч С.Эрдэнэ-Очироор удирдуулсан залуучуудын шигшээ хойд хөршийн багуудтай хэд хэдэн удаа тоглолт хийж, нэлээн туршлага судалгаа хийсэн билээ.

Монголын хөлбөмбөгчид ирэх сарын 16-нд Арабын нэгдсэн Эмират, 17-нд Иран, 18-нд Киргиз, 20-нд БНХАУ-тай тоглох хуваарьтай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг тэмцээний АНЭУ, БНХАУ, Иран, Киргизийн багтай оноолт таарчээ   
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй