Шууд Chart

Дундговийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх аяныг явуулж байна

2017-04-13 12:05:25

Дундговь аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээг иргэдэд” аяныг  санаачлан  тус аймгийн Гурвансайхан сумаас эхлүүллээ.

Дээрх аймгийн хувьд дэд бүтэц муутай гэгддэг хэдий ч сүүлийн жилүүдэд дэд бүтцийг сайжруулах талаар удирдлагууд анхаарч ажилласаар ирсэн. Үүнийг сэргээх гол зангилаа нь таван хошуу мал юм. Үүнийг дагаад иргэдийн дийлэнхи нь хөдөө амьдардаг учраас төрийн үйлчилгээг тэр болгон хүртээмжтэй авч чаддаггүй байсныг анхаарч малчны хотонд төрийн үйлчилгээг хүргэхээр аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан баг ажиллаж эхэлжээ.

Мөн алслагдсан сумдын иргэд зарим гол үйлчилгээнүүдийг аймгийн төвөөсөө авахаар зорин очдог зэргийг харгалзан аймгийн 15 сумаар тойрч 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дундговийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх аяныг явуулж байна  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй