Шууд Chart

Хүүхдийн чуулган болов

2017-04-13 16:45:16

Монгол ёс уламжлал, зан үйлийг хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан тайлбайрлан таниулах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн зүүн өмнөд бүсийн сумдын 200 гаруй хүүхдүүд чууллаа.

Дээрх аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас санаачлан Замын-Үүд, Өргөн, Улаанбадрах, Эрдэнэ сумын хүүхдүүдийг хамруулсан чуулганыг анх удаа зохион байгуулав.

Тус чуулганд сумдын удирдлагууд, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажил тэдний сэтгэлд хир хүрч байгааг сонсож санаа бодлоо хуваалцсан юм.

Чуулганы үеэр хүүхдүүд чөлөөт цагаараа ихэвчилэн сонирхлынхоо дагуу дугуйланд хамрагдах хүсэлтэй, эцэг эх нь ч дэмждэг гэдгийг хэлсэн юм. Гэхдээ сургуулийн анги   танхимаас өөр хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар сумуудад байдаггүй аж.

Чуулганы үеэр хүүхдүүд сумынхаа онцлог болоод түүх, ёс заншлыг илэрхийлсэн мэндчилгээг найзууддаа хуваалцаж, "Хүүхдийн хөгжил ба оролцоо" сэдэвт сургалтад хамрагдлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн чуулган болов  
Үзсэн: 1512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй