Шууд Chart

Монголын баг Азийн оюутны аварга боллоо

2017-04-17 11:46:26

Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг алтан медаль хүртлээ. Манай оюутны шигшээ баг шийдвэрлэх тоглолтод БНХАУ-ын багийг 17:14-өөр хожив. Хагас шигшээд Тайландын багийг хожин мөнгөн медалийн болзол хангаж, БНХАУ-ын багийн эсрэг тоглож, ялалт байгуулснаар Азийн аварга цолыг анх удаа хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчаар С.Тулга ажилласан бол багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо (ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар нар багтсан юм.

3х3 төрлийн энэ оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд 11 баг оролцсон бөгөөд Монголын баг ирэх есдүгээр сард Дэлхийн оюутны АШТ-д Ази тивийг төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон баг тамирчдыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, “Blue Dragon” ХХК-ий захирал Батжаргал, У.Содхүү дэмжин ажилласанд нийт сагсан бөмбөгчдийнхөө нэрийн өмнөөс талархаж байгааг уламжилж байна.

Сонирхуулахад Монголын оюутны шигшээ баг хоёр жилийн өмнө тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд тухайн үед БНХАУ-ын багт хожигдож байлаа.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг Азийн оюутны аварга боллоо  
Үзсэн: 1434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй