Шууд Chart

Монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртжээ

2017-04-17 13:14:25

Монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртжээ. Түүнийг Б.Янжаа гэдэг. Дэлхий даяар түгсэн Монгол авьяас, Монгол ухааны бодит нэгэн жишээ энэ.

Тав, зургаахан насандаа Шведэд очсон тэрбээр ой тогтоолт хэмээх оюуны чадвараараа шүүгчдээс ийм өндөр үнэлэмж хүртжээ.

Шведийн нийслэл Стокгольм хотын оролцогч Yanjaa Wintersoul үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, тайзан дээр уриад 90 секундын дотор тэдгээр орон орны хүмүүсийн нэрсийг тогтоож чээжилж үзүүлсэн юм.

Асар богино хугацаанд, ямар ч алдаа мадаггүй чээжилж чадсан Янжаа охин анхны үзүүлбэрээрээ ийнхүү “Алтан баззер” хүртжээ.

Үзүүлбэрийн дараа шүүгчид түүнээс “Шоунд түрүүлээд, мөнгөн шагнал хожвол юу хийх вэ” гэхэд “Шведэд анх удаа ирж буй олон арван хүнд Швед хэлийг түргэн сурахад нь туслах аппликейшн бүтээхийг хүсэж байна” гэж хариулжээ.

Янжаа өдгөө 22 настай. 2015 онд Хонгконгт болсон нэр, царай тогтоох олон улсын тэмцээнд 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байв.

Мөн тэр жилийн ой тогтоолын дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртжээ  
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй