
ОХУ-ын нэрт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуу дуулаачдын V олон улсын уралдаан Улаан-Үд хотноо болж, УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлжээ.
Мөн дуурийн дуучин Э.Очирсайхан IV байр эзэлсэн бөгөөд Буриад дууны шилдэг номинацийг хүртсэн байна.
Сонирхуулахад ОХУ-ын Ардын жүжигчин, Дуурийн дуучин Ким Базарсадаевын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын дөрөвдүгээр уралдаан 2015 онд болоход УДБЭТ-ын дуурийн дуучид маш амжилттай оролцож , эхний байруудыг эзэлж байсан билээ.
Гранпри - Б.Батжаргал УДБЭТ-ын Гоцлол дуучин
Нэгдүгээр байр - С.Бат-Эрдэнэ УДБЭТ-ын Гоцлол дуучин
Хоёрдугаар байр -Д.Дүйнхэржав Нюанс хамтлаг дуучин
Гуравдугаар байр - Г.Энхболд УДБЭТ-ын дуурийн дуучин
Тусгай байр- Д.Содномдаржаа УДБЭТ-ын дуурийн дуучин хүртэж байсан билээ.
Ким Базарсадаевын нэрэмжит уралдаанд Д.Эрдэнэ-Очир түрүүллээ | ||
Үзсэн: 1864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.