
Өмнөговь аймагт өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 онд орон гэргүй 25 өрхийг өөрийн гэсэн гэртэй болгохоор төлөвлөжээ.
2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүний нэг бол “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр бөгөөд үүний хүрээнд өрхийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлж амьдрал амьжиргааг сайжруулахаас гадна өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хамаатныдаа, хүүхдийндээ байдаг орон гэргүй иргэдийг өөрийн гэсэн орон гэртэй болгох бодлогыг баримталжээ.
Тэдний төлөөлөл болсон хоёр иргэнд таван ханатай гэр гардуулан өгч, амьдралд нь сайн сайхныг хүслээ.
Амьдрал амьжиргаа тааруу иргэдээ өөрийн гэсэн гэр оронтой болгохоос гадна өөр аймгаас тус аймагт шилжин ирж ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ч өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамруулж байна.
Өөрийн гэсэн гэр оронтой болгоход жилд дунджаар 50 сая төгрөг төсөвлөдөг ба он гарсаар дөрвөн өрхийн 20 гаруй иргэний амьдрах нөхцөл боломжийг сайжруулж гэр оронтой болгоод байна.
Өмнөговьд “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр хэрэгжиж байна | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.