
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "Хүрхрээ үндэсний дээд лиг" гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Багийн спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай лигийн тэмцээнд энэ жил 10 баг өрсөлдөнө.
Тус тэмцээнийг “Арвайн үндэс” компани жил бүр 100 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа бөгөөд түрүүлсэн багт 40 сая, мөнгө, хүрэл медаль хүртсэн багт 30, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал олгодог юм.
Гурав дахь удаагийн лигийн тэмцээнд тив, тивийн төлөөлөл болсон легионер тоглогчдоор эгнээгээ зузаатгасан “Хүрхрээ Үндэсний лиг”-ийн сугалаа маргааш явагдана.
Харин лигийн эхний тоглолт дөрөвдүгээр сарын 29-нд Монголын хөлбөмбөгийн талбайд болох юм.
"Хүрхрээ үндэсний дээд лиг"-т өрсөлдөх багийг танилцуулья.
- “Эрчим”
- “Хангарьд”
- “Хоромхон”
- “Улаанбаатар”
- “Унаганууд”
- “Сэлэнгэпресс”
- “Дэрэн”
- “Улаанбаатар сити”
- “Атлетик 220”
- “Гоёо” тус тус өрсөлдөнө.
Хамгийг өндөр шагналын сантай тэмцээн болно | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.