Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

2017-04-18 15:01:19

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 04-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 8-10 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 18-ны 20 цагаас 04 дүгээр сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч орон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 11-16 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч орон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, зүүн хэсгээр 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөотөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө  бүх нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн   
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй